Шинэ бүтээл

Шинэ бүтээлд өнөөгийн махбод хамаагүй
Оршил
Энэ дэлхий дээр байхдаа Есүс Христ Никодем гэдэг иудейчүүдийн нэгэн ахлагчтай уулзан:
“Та нар дахин төрөх ёстой”
(Иохан 3:7)
гэж хэлсэн. Шинэ сүнстэй болох тухай энэ үг нь «Хуучин гэрээ»-ний, Израилд зориулсан эш үзүүлэлт дээр үндэслэсэн.
Есүс тухайн үед:
“...хозлуулагсдын [=еврейчүүдийн] зарц болсон” билээ
(Ром 15:8)
гэж илэрхийлэгдсэнчлэн, Израилынханд зориулсан сайн мэдээг зарлаж байв.
Никодемтэй ярихдаа Есүс мөн:
“Хэрэв Би та нарт газрын юмсыг ярихад итгэхгүй бол, тэнгэрийн юмсыг ярихад минь та нар яаж итгэх юм бэ?”
(Иохан 3:12)
гэжээ. Амлагдсан хаант улс өнөөгийн хөрст газар дээр байх учраас Израилын хувьд хөрст дэлхий чухал. Иймд Есүс тэдэнд “газрын юмсыг” ярьсан.
Харин “тэнгэрийн юмсыг” Есүс Паулд илчилж, Загалмай ба шинэ бүтээл дээр үндэслэсэн шинэ сайн мэдээг бүх үндэстнүүдэд мэдүүлэхээр түүнд даатгасан.
Христийн загалмай дээр хуучин бүтээл Ертөнцийн Эзэний хувьд өнгөрсөн бөгөөд, үхэгсдээс амилсан Христ шинэ бүтээлийн эхлэл болжээ.
Энэ сайн мэдээнд итгэсэн хүн “Христ дотор” байхад тооцогдох учраас мөн адил шинэ бүтээл болно.
Дахин төрөхөд махбод чухал
Дахин төрөх гэдэг нь хуучныг шинэчлэхийг хэлдэг дүрслэл билээ. Шинэ юм бий болсон ч гэсэн тэр нь хуучны эд материалаар хийгдэнэ. Улмаар, төрөх нь өмнөх зүйлтэй махбодийн холбоосыг бий болгодог.
Израилын шинэчлэл
- Шинэчилсэн Израилыг Ертөнцийн Эзэн хуучин Израилын үр удмаас ба дахин амилсан еврей итгэгчээс бүрдүүлнэ.
- Махбодоор еврей хүн болж төрсөн нь Есүст итгэсэн еврейчүүдэд их чухал.
- Махбодод хөвч хөндүүлсэн (хозлолын тэмдэг) байх нь чухал хэвээр.
“Чулуун зүрх” авагдан, оронд нь “махан зүрх” өгөгдөх болно.
(Езекиел 36:22,26; АБ)
“Чулуун зүрх” нь зүйрлэл ч гэсэн, махбод израилчуудад хуучныхаар нь тодорхой байна.
Хаант улсад махбод чухал
- Мянган жилийн Хаант улсад Израил “махбодын хувьд” үндэстэн байх болно.
- Есүс “махбодын хувьд” Абрахамын ба Давидын удам гэж төрсөн нь Түүний хаант улсад Их Хаан болох эрхийн үндэс юм.
(Ром 1:3; Матай 1:1) - Заагчид мөн адил израилын үр удмаар төрсөн хүн байх ёстой.
“Та нар ч мөн Израилийн арван хоёр овгийг шүүж, арван хоёр сэнтий дээр залрах болно.”
(Матай 19:28)
Петр өөрөө израил хүн байх ёстой — энэ махбодийн холбоос хаант улсад маш чухал.
Шинэ бүтээлд махбод чухал бус
Харин шинэ бүтээлийнхэн хувьд:
“Иудей ч гэж байхгүй, грек ч гэж байхгүй, боол ч гэж байхгүй, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч гэж байхгүй, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой.”
(Галат 3:28)
Энэ үг Израилын Хаант улсад тохирохгүй
- Израилын Хаант улс хуучин бүтээлд хамрагддаг.
- Тэнд израйльчууд бүх дэлхийг захирах, Ертөнцийн Эзэн ба бусад үндэстний хооронд зуучлах болно.
- Хүн төрөлхтөн еврей/еврей бус гэж хуваагдсан хэвээр байх тул махбод дээрх ялгавар хараахан арилаагүй байх болно.
Хуучин бүтээл ба шинэ бүтээл
Хуучин бүтээл өөрийн цаг үедээ чухал.
Есүс махбодод амьдраад Загалмай дээр үхсэн нь үлэмжийн чухал.
Хуучин бүтээлгүйгээр шинэ бүтээл гэж байхгүй.
(1 Коринт 15:44)
Гэвч Христ доторх шинэ бүтэéл хуучин бүтээлийг ардаа орхисон байна.
Хуучин бүтээл завхарсан
- Их Эзэн Паулд илчилсэн: хуучин бүтээл үндсээрээ завхарсан, бүрэн засагдахын аргагүй.
- Паул бичихдээ:
“Махбодод минь ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Яагаад гэвэл миний дотор сайныг хийх хүсэл байвч хийж чаддаггүй...
Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? [Хайр ивээл!]
Бидний Эзэн Есүс Христээр талархал нь Бурханд байх болтугай.”
(Ром 7:18-25)
Гэм нүгэл оршдог “махбодийн үйлс” тодорхой.
(Галат 5:19-21)
Ертөнцийн Эзэний бүтээсэн сайхан махбод нэгэнт гэм нүглээр ийм аймшигтайгаар завхарч, өтлөн үхдэг болсон учраас хуучин бүтээл тэр чигтээ Христтэй хамт Загалмайд цовлогдох шаардлагатай байв.
Шинэ бүтээлийн эхлэл
Цоо шинэ бүтээлийн эхлэл нь Христийн амиллаар тавигдсан.
Үүнд итгэсэн бид Христтэй нэгдэж, одоохондоо “махбодод алхдаг” хэвээр ч гэсэн “Христийг өмссөн” Түүн шиг шинэ бүтээл болсонд тооцогддог.
(2 Коринт 10:3, Галат 3:27)
- Бид “махбодод түшиглэдэггүй”, зөвхөн Христ Есүсээр сайрхдаг.
(Филиппой 3:3) - Бид “махбодын дагуу бус, харин сүнсний дагуу” алхахаар дуудагдсан.
(Ром 8:4)
Анхаар: Энэ сайхан хариу Кодекс Синаитикус хэмээх хамгийн хуучны грек Библийн гар бичмэлээс олддог ч ихэнх орчуулганд ороогүй.
Израилын тэмцэл: махбодын эсрэг
Израилд өгөгдсөн Хууль ба зан үйл “хоол унд, эсвэл баяр, шинэ сар, [шаббат] амралтын өдрүүд”-ийнх нь хамт “ирж буй юмсын сүүдэр” төдий. Харин тэр сүүдрийг тусгасан “бие нь Христийнх”.
(Холоссай 2:16-19)
Израилын тэмцэл
Хаант улсад орохын тулд израилынхан:
- Есүс Христийг Машиах Хаанаа гэж хүлээн авах
- “Нарийн хаалгаар орохыг хичээ”
- “Гэмшилд зохистой үр жимсийг гарган”
- Итгэлээ батлах гэж сайн үйлс хийх
Өөрөөр хэлбэл, тэд амьдралаа засч, нэг ёсондоо хуучин хүнээ сайжруулах ёстой. Эс тэгвээс Хаант улсаас хасагдана.
(Лук 13:24; Матай 3:8-10; Иохан 15:1-6; Иаков 2:26)
Есүс Их Эзэн израилынхны долоон чуулганд илгээсэн захидлаа ихэвчлэн:
“Би чиний ажил үйлс ба зүдрэл зүтгэл...ийг чинь мэднэ”
(Илчлэл 2:2)
гэсэн үгээр эхэлсэн. Тэгээд:
“Гэвч надад чиний эсрэг зүйл байна... Анхны үйлсээ үйлд. Чи эс гэмшвээс, Би чам дээр очиж, дэнг чинь байрнаас нь зайлуулах болно...”
(Илчлэл 2:4-5)
Израилынхны сайн үйлсэд гэм нүглийн эсрэг тэмцээд даван туулах нь багтана.
Тэмцэл нь:
- Нүгэл оршдог махбодынхоо эсрэг тэмцэж, бие сэтгэлийн буруу хүслийг дарах
- Нийгэмд буй гэм нүглийн эсрэг тэмцэж, бусдын эсэргүүцлийг тэвчих
“Махан биеэрээ зовсон нэгэн нь нүгэл хийхээ больсон.”
(1 Петр 4:1)
“Нүглийн эсрэг тэмцэлдээ цус урсгах хүртлээ та нар хараахан эсэргүүцээгүй байгаа...”
(Еврей 12:3-4)
Бидний тэмцэл: мах цусны эсрэг биш
Харин Паул:
“Бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ.”
(Эфэс 6:12)
“Мах цус” гэдэг нь “мах ба цусаар бүрдсэн хүн” гэсэн утгатай еврей хэллэг.
Бидний дайсан
- Бидний дайсан бол эсэргүүцэгч хүмүүсийг ашигладаг заль мэх ихтэй сүнслэг хүчнүүд.
- Бид махбодын эсрэг тэмцдэггүй, гэмийн эсрэг ч тэмцдэггүй.
“Бид махбодод алхдаг ч, махбодийн дагуу дайтдаггүй”,
“Юмсыг гадна байдлаар нь хардаг”-гүй,
“махбодийн зэвсэг”-ийг ч ашиглахгүй.
Харин “Бурханы хүчит зэвсгээр... цэцэрхлийг нурааж, Бурханы мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж, бодол бүрийг Христэд дуулгавартай болгохоор олзолдог.”
(2 Коринт 10:3-5, 7)
Сүнслэг зэвсэг
Эдгээр сүнслэг зэвсэгт дараах зүйлс ордог:
| Бүсийн хэсэг | Зэвсэг |
|---|---|
| Хуяг | Аврал |
| Дуулга | Зөвгөгдсөн байдал |
| Бүс | Төвдөө үнэн |
| Бамбай | Итгэл |
| Сүнсний сэлэм | Ертөнцийн Эзэний үг |
| Гутал | Эвлэрлийн тухай сайн мэдээ |
Юу нь “Бурханы мэдлэгийн эсрэг” болохыг таньж мэдээд сүнслэг сэлмээ хэрхэн ашиглахаа ч мэдэхийн тулд бид Их Эзэний үгийг сайтар сурч авах нь гарцаагүй.
Энэ тэмцэл юуны өмнө оюун бодолд явагдана.
Израилын Хаант улсын жаргал: махбодынх
Израилын Хаант улс хуучин бүтээлд хамрагддаг учраас хүн төрөлхтөний эрж хайдаг бие сэтгэлийн жаргалаар дүүрэн байх болно.
Бид энэ амьдралдаа хүсдэг:
- Сэтгэлийн амьтан (монголоор)
- Урьхан цаг агаартай
- Дулаахан гэр
- Халуун цай
- Амттай хоол
- Өнгөлөг хувцас
- Эрүүл бие
- Уянгалаг хөгжим
- Тансаг үнэр
- Зугаатай цэнгэл
- Дутах зовох ямар ч юмгүй
Тэр үед:
“Дорноос хийгээд өрнөөс олноороо ирцгээж, тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд тухлах болно.”
(Матай 8:11)
Есүс дагалдагч нартайгаа хамт Хаант улсад дарс ууна гэсэн.
(Матай 26:29)
Тийм ч учраас израилчуудын хувьд Хаант улс “хүсэл мөрөөдлийн газар” мөн.
Петрийн хэлснээр: “сэтгэлийн аврал”
(1 Петр 1:9)
Шинэ бүтээл: сүнслэг ерөөл
Гэтэл Паулын зарласан сайн мэдээнд:
- “Сэтгэлийн аврал” гардаггүй
- Өнөөгийн бие сэтгэлд таатай ивээлийн тухай гардаггүй
Харин:
“Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурхан... Христ дотор тэнгэрлэг оршихуй дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөжээ.”
(Эфэс 1:3)
Шинэ бүтээлийнхэн
- “Сэтгэлийн амьтан” биш
- “Амин сүнсний амьтан” буюу сүнсээр удирдуулсан хүмүүс
(1 Коринт 15:44-50)
Жич: АБ “сэтгэлээр удирдуулсан бие”-ийг “төрөлх бие” гэж орчуулсан.
Шинэ бүтээлд тохирох сүнслэг олон ерөөл юутай яруу сайхан жаргалтай болохыг бид өнөөдөр төсөөлөхийн аргагүй.
Христ дотор: махбодын дагуу үзэхгүй
Израилынхан махбодын дагуу үздэг
- Өөрсдийгөө, бусдыг, Есүс Христийг хүртэл махбодын дагуу үзнэ.
- Есүс ямар удмаар төрсөн нь чухал.
- Махбодод байхдаа Есүс юу хийсэн, юу заасан нь чухал.
- Түүний заасныг сахьдаг байхыг бусад үндэстэнд зааж, махбодод нь усан баталгаа хүртээх даалгаврыг тэд аль хэдийнэ хүлээсэн байна.
(Матай 28:19-20)
Харин Паул
- Махбодтой холбоотой даалгавар аваагүй
(“Христ намайг баптисм хүртээлгэхээр илгээсэнгүй!”)
(1 Коринт 1:17)
- Шинэ бүтээлийн тухай “Загалмайн үг”-ийг тунхаглах эвлэрлийн үйлчлэлийг авчээ
(2 Коринт 5:18-20)
Христ дотор: шинэ бүтээл
Хуучин хүн төрөлхтөн Христтэй хамт Загалмайд цовдлогдсон учраас үгүй боллоо.
Ертөнцийн Эзэний хувьд хуучин бүтээл аль хэдийнэ хүчингүй болсон учраас хүмүүсийн гэм бурууг тооцохоо больсон!!
Шинэ бүтээлд:
- “Нүгэлт махбод” байхгүй
- “Бурханы дагуу бүтээгдсэн”
- Баптисм, хозлол зэрэг “хүний гараар хийлгэдэг” зүйлс хэрэггүй болсон
(Галат 6:15)
Христ дотор буй итгэгчид энэ сайхан ирээдүйн бодитойд итгэн одоо ч хэнийг ч махбодын дагуу үзэхгүй байхаар дуудагдсан.
2 Коринт 5:14-19 – Төв текст
“Нэг нь бүгдийн төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж бид ятгагдсан. Тэрээр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдарна. Иймд үүнээс хойш бид хэнийг ч махбодын дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махбодын дагуу мэддэг байсан ч эдүгээ бид Түүнийг дахиад тийм байдлаар нь мэдэхгүй. Тиймээс хэн нэгэн нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна. Энэ бүхэн Бурханаас ирдэг бөгөөд Тэрээр биднийг Христээр дамжуулан Өөртэйгөө эвлэрүүлсэн. Ийнхүү эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгчээ. Учир нь Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж, тэдний гэм бурууг эс тооцсон...”
(2 Коринт 5:14-19)
Дүгнэлт
Израилынхан: махбодоо засах
- Даxин төрөлт = махбодоор шинээр эхлэх
- Хаант улсын жаргал = бие сэтгэлийнх
- Тэмцэл = махбодоор зүтгэх
- Зам = махбодоо засч залруулах
“Ийм сул дорой махбодтой ч гэсэн би Хаант улсад орохоо баталгаажуулахын тулд яах ёстой вэ?”
Шинэ бүтээлд итгэгчид: оюун санаагаа засах
- Шинэ бүтээл = сүнсээр удирдуулагдсан
- Жаргал = сүнслэг ерөөл
- Тэмцэл = сүнслэг хүчний эсрэг
- Зам = махбодын дагуу үзэхгүй, Христийг л харах
“Ийм сул дорой махбодтой намайг Ертөнцийн Эзэн махбодийн дагуу харахаа больсон гэдгийг би яавал илүү сайн ойлгох вэ?”
Шинэ бүтээл: итгэлээр алхах
“Бид үзэгдэх зүйлээр бус, харин итгэлээр алхдаг.”
(2 Коринт 5:7)
“Бид махбодын дагуу бус, харин сүнсний дагуу алхдаг.”
(Ром 8:4)
Шинэ бүтээл одоогоор хаана ч харагдахгүй, мэдрэхүйн эрхтнүүд маань хуучин бүтээлийн шинж чанараар л бөмбөгддөг.
Хуучин бүтээлийн “бодит байдал”:
- Үхэл
- Гэм
- Бүтэлгүйтэл
- Сэтгэлээр унах
- Утгагүй байдал
Гэтэл:
Ертөнцийн Эзэний бодлыг өөрийн юмуу энэ хорвоогийн бодлоос илүүд үзэж сурсан бол Түүн шиг бодох нь улам амар болно.
Дараагийн нийтлэл
Дараагийн нийтлэлдээ үндэстнүүдээс бүрдэх, Христийн гайхалтай Биеийг авч үзэх болно. Онцгой сайн мэдээг хүлээн авч, тус Биед багтсан хүн бүхэнд онцгой тэнгэрлэг хувь заяа ч бий.
Ашигласан эх сурвалж
- АБ: Ариун Библи (2004; 2013; 2019). Улаанбаатар: Ариун Бичээс Нийгэмлэг.
- ББ: Библи (2015). Улаанбаатар: Монголын Библийн Нийгэмлэг.
- СМО: Стандарт Монгол Орчуулгын апп (2023).
- Strong, J. (1890). Strong's Exhaustive Concordance of the Bible.
www.blueletterbible.org
Холбоотой нийтлэлүүд
Шинэ бүтээлд энэ махбод хамаагүй
Иймэх Есүс таныг "тэгэрэн ємсєг" ярсан. Харин "тэнгэр ємсєг" Есүс Паулд илчэх, Зөгийлөн бэ шинэ бүтээл дээр уулзарсан шинэ сайн мэдээг...
Паулын зарласан сайн мэдээ
Мөсөгийн Хүүлийг дагах тал дээр: Паул Есүстэй зарласан гэж үү? Есүст атгасан бид бүхэн Түүний дагахаар шийдсэн бөгөөд үүний түлд Библийн...